MS Internet explorer интернет хөтөч дээрх аюулгүйн цоорхой
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 18, Даваа гариг, 15:12 Бичсэн Одко 2010 оны 1-р сарын 18, Даваа гариг, 15:04
Германы мэдээллийн аюулгүй байдлын алба одоогоор өөр хөтөч ашиглахыг зөвлөж байна.
MS Internet explorer интернетийн хөтөч нь өмнө нь илэрч байгаагүй аюулгүйн цоорхойтой байсан байна. Ямар нэгэн халдагч этгээд виндоувс сисем дахь цахим хуудас ашиглан энэ цоорхойгоор хортой код нэвтрүүлэх, эхлүүлэх боломжтой юм байна. Өнгөрсөн 7 хоногт илэрсэн Гүүгл болон АНУ-ын зарим команиуд уруу халдсан хакерийн довтолгоонд энэхүү цоорхойг ашигласан байж магадгүй байна.
Дээрх цоорхой нь виндоувс системийн XP, Vista болон Windows 7 дээрх MS Internet explorer интентетийн хөтөчийн 6, 7, 8-р хувилбарууд дээр илэрчээ. Майкрософтийн компаний аюулгүйн зөвөлөмж нь дээрх цоорхойг бөглөх нөхөөс дээрх ажиллаж байгаа ба эрсдэлийг бууруулах арга хэмжээ боловсоруулж байгаа талаар мэдэгдсэн байна. Мэдээллийн аюулгүй байдлын алба цаашид интернет дээр энэ цоорхойг ашиглан халдлагууд гарах байх гэсэн хүлээлттэй байна.
MS Internet explorer Интернетийн хөтөчийг аюулгүйн горимд ажилуулах болон зарим идвэхтэй script-үүдийг хааснаар довтолгоонд саад учруулах ч бүрэн гүйцэт хамгаалж чадахгүй байна. Иймд холбооны мэдээллийн аюулгүй байдлын алба майкросифт компаниас найдвартай нөхөөс гаргах хүртэл өөрт хөтөч ашиглахыг зөвлөж байна.
Бонн хот, 15.01.2010
Bundesamt für Sicherheit in der Informationstechnik
Postfach 200363,
53133 Bonn
Telefon: 0228 99 9582-5777
+49 228 99 9582-5777
Telefax: 0228 99 9582-5455
+49 228 99 9582-5455
E-Mail an die Pressestelle:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Эх сурвалж: https://www.bsi.bund.de/cln_183/ContentBSI/presse/Pressemitteilungen/Sicherheitsluecke_IE_150110.html


