Герман улсын - Холбооны засгийн газрын мэдээллийн техник дахь аюулгүй байдлыг хангах хууль
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 18, Пүрэв гариг, 16:01 Бичсэн Одко 2010 оны 2-р сарын 10, Лхагва гариг, 10:33
Манай улсад мэдээллийн аюулгүй байдлын тухай засгийн газраас гаргасан тодорхой бичиг баримт байдаггүй ХБНГУ-ын 2009-08-14 баталсан хуулийн орчуулан оруулав. Үг үсэг, орчуулгын алдаа их байж болох учир уншигч мэргэн та болгооно уу. Хуулийн орчуулж өгсөн анддаа талархал илэрхийлье
Холбооны засгийн газрын мэдээллийн техник дахь
аюулгүй байдлыг хангах хууль
2009.08.14
ХБНГУ-ын парламент дараах хуулийг батлав:
Зүйл 1
ХБНГУ-ын мэдээллийн техникийн аюулгүй байдлын албаны тухай хууль
§ 1
ХБНГУ-ын мэдээллийн техникийн аюулгүй байдлын алба
Холбооны мэдээллийн техникийн аюулгүй байдлын алба нь холбооны засгийн газрын байгууллага мөн. Тус алба нь холбооны дотоод явдлын яамны харьяанд оршино.
§ 2
(1) Мэдээллийн техник гэдгийг энэ хуулийн хүрээнд мэдээллийг боловсруулах болон дамжуулах техникийн бүх арга хэмжээг хэлнэ.
(2) Мэдээллийн техникийн аюулгүй байдал гэдгийг энэ хуулийн хүрээнд мэдээллийн хүртээмжтэй, халдашгүй, бүрэн бүтэн байдлын арга хэмжээний хүрээнд:
-
Мэдээллийн техникийн системд, түүний бүрэлдэхүүн хэсэгт болон процесст
-
Мэдээллийн техникийн хэрэглээний системд, түүний бүрэлдэхүүн хэсэгт болон процесст тодорхой стандартад хүргэхийг хэлнэ.
(3) Холбооны засгийн газрын харилцааны техник гэдгийг энэ хуулийн хүрээнд холбооны нэг болон хэд хэдэн албадууд мөн тэдгээрийн захиалгын дагуу холбооны албад хоорондоо болон гурав дахь этгээдтэй харилцах болон мэдээлэл солилцоход ашиглаж байгаа мэдээллийн техникийг хэлнэ. Холбооны шүүх байгууллагууд, холбооны парламент, холбооны зөвлөл, холбооны ерөнхийлөгч, холбооны дээд шүүхийн мэдээлэл харилцааны техник нь хэрэв тэдгээр нь өөрийн харьяалалд хэрэглэж байгаа бол холбооны мэдээлэл харилцааны техникт орохгүй.
(4) Холбооны засгийн газрын харилцааны техник гэдгийг энэ хуулийн хүрээнд холбооны засгийн газар харилцааны техник доторх сүлжээ, холбооны албад хооронд, холбооны албад гурав дахь этгээд хоорондын мэдээллийн техникийг хэлнэ. Энэ заалт 3 дахь заалтын 2 дахь өгүүлбэрт дурьдсан шүүх болон үндсэн хуулийн бусад байгууллагуудын өөрийн харьяанд ашиглаж байгаа сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдэд үйлчлэхгүй.
(5) Хортой програм гэдгийг энэ хуулийн хүрээнд зөвшөөрөлгүйгээр өгөгдөл ашиглаж, устгаж байгаа болон зөвшөөрөлгүйгээр мэдээллийн техникийн явц гүйцэтгэж байгаа програм болон мэдээллийн техникийн үйлдэл, аргийг хэлнэ.
(6) Аюулгүйн цоорхой гэдгийг энэ хуулийн хүрээнд гурав дахь этгээд эзэмшигчийн хандалтыг өөрчилж, мэдээллийн техникийн систем бий болгох, мэдээллийн техникийн үүрэг функцд нөлөөлж чадах програмын шинж чанар болон мэдээллийн техникийн системийг хэлнэ.
(7) Итгэмжлэх гэдгийг энэ хуулийн хүрээнд ямар нэгэн бүтээгдэхүүн, процесс, систем, хамгаалалтын түвшин (аюулгүйн итгэмжлэл), хүн (хүний итгэмжлэл) мөн мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч итгэмжлэл олгогч байгууллага дээр тодорхой шаардлагыг биелүүлснийг тогтоохыг хэлнэ.
(8) Порткол гэдгийг энэ хуулийн хүрээнд харилцааны агуулгаас үл хамаарч дамжуулагдаж байгаа, харилцаанд оролцогч серверт хадгалагдаж байгаа илгээгч болон хүлээн авагчийг тодорхойлох болон мэдээллийн техникээр мэдээлэл дамжуулахад хэрэглэгдэх удирдлагын мэдээллийг хэлнэ. Портколын өгөгдөлд теле харилцааны хуулийн № 30 дахь § 3 болон теле мэдээллийн хуулийн 1-р зүйлийн § 15 –ийг үндэслэн хөдөлгөөний өгөгдөл орж болно.
(9) Мэдээллийн хөдөлгөөн гэдгийг энэ хуулийн хүрээнд техникийн портколоор дамжуулагдаж байгаа өгөгдлийг хэлнэ. Мэдээллийн хөдөлгөөнд теле харилцааны хуулийн 1-р зүйлийн § 88-д заасан теле мэдээллийн агуулга болон теле мэдээллийн хуулийн 1-р зүйлийн § 15 –д заасан хэрэглээний өгөгдөл орж болно.
§ 3
Холбооны албаны үүрэг
(1) Холбооны алба нь мэдээллийн техникийн аюулгүй байдлыг хангана. Үүнд дараах үүргийг хүлээнэ:
-
Холбооны засгийн газрын мэдээллийн техникийн аюулгүй байдлыг хамгаалах;
-
Аюулгүйн эрсдэл, аюулын арга хэмжээ, бусад газрын аюулгүйн сонирхлыг хангах мэдээлэл цуглуулах;
-
Мэдээллийн техникийн хэрэглээ дахь аюулгүйн эрсдэлийн судалгаа хийх, холбооны засгийн газрын мэдээллийн техникт хэрэглэгдэж байгаа мэдээллийн техникийн арга ажиллагаа, төхөөрөмжийг хуулийн хүрээнд аюулгүйн ажиллагааг судлах (мэдээллийн технологийн аюулгүйн бүтээгдэхүүн);
-
Мэдээллийн техникийн систем болон бүрэлдэхүүний аюулгүй ажиллагааны нийцлэлийг хангах шалгуур, арга ажиллагаа, шалгалтын багаж, аюулгүйн үнэлгээ зохиох;
-
Мэдээллийн техникийн систем болон бүрэлдэхүүнийг шалгах, үнэлэх, итгэмжлэл олгох;
-
Мэдээллийн техникийн систем болон бүрэлдэхүүнийг холбооны албанаас гаргасан техникийн журмаар шалгах, нотлох;
-
Аюулгүй ажиллагааг шалгах тухай хуулийн § 4-д заасны дагуу холбооны засгийн газар болон түүний захиалгаар ажиллаж байгаа компаниуд дахь албаны нууц мэдээлэл боловсруулж байгаа мэдээллийн техникийн систем болон бүрэлдэхүүнийг шалгах, нотлох;
-
Улсын нууцыг хамгаалах болон албаны бусад хүрээнд холбооны засгийн газрын мэдээллийн системийн криптографи болон аюулгүйн удирдлагын системийн үйл ажиллагааг хангах, түлхүүр үйлдвэрлэх;
-
Аюулгүй ажиллагааг шалгах тухай хуулийн § 4-д заасны дагуу мэдээлэл алдагдахаас сэргийлсэн зохион байгуулалтын болон техникийн үзлэг нэгжлэг хийх, зөвлөх;
-
Холбооны засгийн газарт хэрэглэгдэж байгаа мэдээллийн техникийн аюулгүйн шаардлага зохиох;
-
Холбооны засгийн газарт хэрэглэгдэх мэдээлэл техникийн бүтээгдэхүүн нийлүүлэх;
-
Холбооны засгийн газарт хэрэглэгдэх мэдээлэл техникийн аюулгүйн ажиллагааг дэмжих. Хэрэв холбооны өгөгдөл хамгаалах алба хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд хянах, зөвлөх үйл ажиллагаанд давуу эрхтэйгээр оролцоно.
-
Дараах байгууллагуудад дэмжлэг үзүүлэх:
-
Цагдаа болон шүүхийн шийдвэр биелүүлэх албадуудад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь,
-
Хуулийн дагуу холбооны болон мужийн сөрөг тагнуулын байгууллагуудад хуулийн хүрээнд тероризм болон тагнуулын мэдээлэл дүгнэх, шинжлэхэд нь,
-
Холбооны тагнуулын газарт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь.
Дээрх дэмжлэгийг зөвхөн мэдээллийн аюулгүй байдал хөндөгдсөн гэмт үйлдлийг таслан зогсоох болон мөрдөн байцаах мөн мэдээллийн техникийн оролцоо зайлшгүй шаардлагатай үед авна. Дэмжлэг авах баримт материал холбооны албанд хадгалагдана.
-
Холбооны засгийн газрын албадууд, мужийн албадууд, үйлдвэрлэгчдэд, борлуулагчдад, хэрэглэгчдэд мэдээллийн техникийн аюулгүйн бүрэн бус ажиллагаанаас гарч болох үр дүнг анхааруулах;
-
Хямралыг урьдчилан таних, хариу үзүүлэх, даван туулах, эмзэг мэдээллийн бүтцийг хамгаалахад хувийн байгууллагуудтай хамтран ажиллах ажиллагааг удирдан зохион байгуулах өөрийн харилцааны техникийн бүтцийг байгуулах.
(2) Холбооны алба нь мужуудын мэдээллийн техникийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.
§ 4
Мэдээллийн техникийн аюулгүй байдлыг бүртгэх төв
(1) Холбооны алба нь холбооны засгийн газрын албадуудын мэдээллийн техникийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг бүртгэх төв мөн.
(2) Холбооны алба нь дараах үүргийг хүлээнэ:
-
Mэдээллийн техникийн аюулгүй байдалд учирсан довтолгоон, аюулгүйн цоорхой, хортой програм, хийсэн болон оролдсон халдлага тэдгээрийг ажигласан ажиллагааны мэдээлэл цуглуулах болон дүгнэх,
-
Холбооны албадуудад № 1 дурьдсан мэдээлэл, туршлага, харилцаа хамаарлыг цаг алдалгүй мэдээлэх.
(3) Холбооны бусад албадууд дээрх 2-р заалт № 1-н мэдээлэл авагдсан тохиолдолд мэдээллийн техникийн аюулгүй байдлыг хангах үүргийн хүрээнд хэрэв бусад журамтай харшлахгүй бол 2010 оны 1 сарын 1-нээс хойш холбооны албанд цаг алдалгүй мэдээлэнэ.
(4) Нууц хамгаалалтын журам, гурав дахь талтай байгуулсан гэрээ зэргээс үүдэн мэдээлэл өгөх болон парламентийн гишүүний болон үндсэн хуулийн бусад байгууллагын болон хуулиар заасан зарим тусгай субьектүүд мэдээлэх эрх дээрх 2-р заалт № 2 болон 3-р заалтанд үл хамаарна.
(5) Хувийн нууцтай холбоотой мэдээллийн журам үл хөндөгдөнө.
(6) Холбооны дотоод явдлын яам холбооны засгийн газрын мэдээллийн техникийн албатай зөвлөн 3-р заалтыг гүйцэтгэх ерөнхий журамыг батлана.
§ 5
Холбооны засгийн газрын харилцааны техникийг
аюулаас болон хортой програмаас хамгаалах
(1) Холбооны алба нь холбооны засгийн газрын мэдээллийн техникийг хамгаалхад дараах мэдээллийг авах эрхтэй:
-
Холбооны засгийн газрын мэдээллийн техникийн саатал, халдлагыг таних, сааруулах, арилгах ажиллагааны протокол өгөгдлийг авах, дүгнэх,
-
Хортой програм таних үүднээс холбооны засгийн газрын мэдээллийн техникийн гарцууд дээрх мэдээллийг автоматаар дүгнэх.
Дээрх мэдээллийг дүгнэсэн өгөгдөлүүдийг автоматаар бүрэн дүүрэн амжилттай дүгнэсний дараа хэрэв өөр хэрэглээ байхгүй бөгөөд доор дурьдах заалтийг зөрчихгүй бол ул мөр үлдээлгүй устгах ёстой. Энэ хэрэглээний хязгаарлалт нь хувийн болон холбооний нууцыг хөндөөгүй бол протколийн өгөгдөлд хамаарахгүй. Протколийн мэдээлэл нь зөвхөн тухайн байгууллагын зөвшөөрлөөр олгогдоно.
(2) Хэрэв 3-р заалтын 2-ийн аюулаас хамгаалтын дагуу хортой програм олдсон болон өөр төрлийн хортой програм илрүүлэхэд хэрэглэгдэх бол 1-р заалтын 1-р өгүүлбэрийн № 1-д заасан протколийн мэдээлэл нь уг заалтад дурьдсан хугацаанаас хэтрэх тохиолдолд хамгийн ихдээ гурван сарын хугацаанд хадгалагдах ёстой. Энэ заалтад дурьдсан мэдээллүүдийг дүгнэхдээ техникийн болон зохион байгуулалтын шаардлагыг ханган зөвхөн автоматаар гүйцэтгэх ёстой. Хэрэв автоматчилах боломжтой бол мэдээллийг санамсаргүйгээр дугаарлах хэрэгтэй. Автомат бусаар болон хүний оролцоотойгоор дүгнэх бол доор дурьдах заалтын шаардлагын дагуу хийнэ. Үүнд санамсаргүй дугаарласан өгөгдөлөөс хувь хүний талаарх мэдээлэл сэргээх бол зөвхөн холбооны албаны даргын захирамжийн дагуу гүйцэтгэх ёстой ба энэ талаар тэмдэглэл хөтөлнө.
-
Хэрэв хортой програм агуулсан бол,
-
хортой програмын тусламжтай илгээгдсэн бол,
-
хортой програмын талаар мэдээлэл агуулсан бол
эдгээр сэжиглэлийг батлах юмуу үгүйсгэх зорилгоор дээрх өгөгдлүүдийг боловсруулана. Хэрэв батлагдсан тохиолдолд хувь хүний холбоотой мэдээллийг дараах зорилгоор цаашид боловсруулна:
-
хортой програм хамагаалах,
-
хортой програмын үйлдсэн үйлдлээс хамгаалах,
-
өөр төрлийн хортой програм таних болон түүнээс хмгаалах.
Хортой програмыг зайлуулж, үйл ажиллагааг сааруулж болно. 1, 2-р зүйлд заасан өгөгдлийг автомат бусаар боловсруулхад холбооны алба нь шүүх байгууллагаас зөвшөөрөл авж гүйвэтгэнэ.
(4) Хэрэв нийтэд ил, цаашид мөрдөн байцаах ажид саад учрахгүй, онцын нуух шаардлаггүй бол харилцаанд оролцогч хэн бүхэн хортой програм болон түүний аюулыг мэдсэний тохиолдолд даруй мэдэгдэх ёстой. Хэрэв иргэн уг мэдэгдэлд ач холбогдол өгөхөөргүй гэж үзвэл мэдэгдэх албагүй. Хэрэв холбооны өгөгдөл хамгаалт болон бусад газрууд, шүүх байгууллагаас зөвшөөрөл авсан нөхцөлд холбооны газраас мэдэгдэл гаргаж болно. Байгууллагын өгөгдөл хамгаалах ажилтан дээрх үүргийг бусдын нөлөө удирдлаггүйгээр хэрэгжүүлэх ёстой. Хэрэв байгууллагын өгөгдөл хамгаалгчийн шийдвэр холбооны албаны шийдвэртэй зөрчилдвөл мэдэгдлийг дахин өгнө. Мэдэгдэл өгөөгүй нөхцөлд үүнийг тэмдэглэнэ. Тэмдэглэл нь зөвхөн өгөгдөл хамгаалах үүднээс хянана. Тэмдэгллийг 12 сарын дараа устгана. 5, 6-р зүйлд тусгагдсан байгууллагуудад мэдэгдсэн тохиолдолд дээрх байгууллагын дотоод журмаар зохицуулагдана. Хэрэв мэдэгдэх үүрэг тусгагдаагүй бол эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэрэглэнэ.
(5) 3-р заалтанд дурьдсан хувийн холбогдолтой мэдээллийг эрүүгийн хуулийн §§ 202а, 202б, 303а, 303б-д заасны дагуу хортой програмаас үүссэн гэмт хэргийг мөрдөн байцаах ажилд хэрэглэх үүднээс шилжүүлнэ. Доор дурьдах мэдээллийг шилжүүлнэ:
-
Олон нийтийн аюулгүй байдлыг хортой програмаас хамгаалах үүднээс холбооны цагдаагын байгууллага болон мужын цагдаагын байгууллагад,
-
Гадаадын тусгай албадын үйл ажиллагаа, улсын аюулгүй байдалд хохирол учруулах тохиолдолд холбооны сөрөг тагнуулын байгууллагад өгнө.
(6) Бусад зорилгоор холбооны алба нь дараах байгууллагуудад мэдээлэл шилжүүлнэ:
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудад § 100-н 2-р зүйлд заасан гэмт хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд,
-
Улсын аюулгүй байдал, иргэдийн амь нас, эрх чөлөө, эд хөрөнгө, нийгмийн ашиг сонирхолд учрах аюулаас хамгаалах үүднээс холбооны болон мужын цагдаагын байгууллагуудад,
-
Хэрэв ХБНГУ-д хохирол учрах бодит аюул, хүчирхийлэл, холбооны үндсэн хуулийн хамгаалах хуулийн §3-н 1-р зүйлд заасан хамгаалагдах обьектийн эсрэг чиглэсэн үйлдэл оршиж байвал холбооны болон мужын сөрөг тагнуулын байгууллагад мэдэгдэнэ.
Зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу номер 1, 2-н 1-р заалтыг хэрэгжүүлнэ. Номер 1, 2-н 1-р заалтын дагуу шүүх ажиллагаанд гэр бүлийн болон бусдаас хамаарахгүй шүүх зарчим арга ажиллагааг баримтлана. Тухай мужийн харяалалын захиргааны шүүх шүүнэ. Номер 3-н 1-р заалтыг 10-р хуулийн §§ 9-16 зүйлд заасаны дагуу зөвхөн холбооны дотоод явдлын яамны сайдын шийдвэрээр гүйцэтгэнэ.
(7) Энэ заалтаас өөрөөр агуулгыг дүгнэх болон хувийн холбогдолтой мэдээллийг гурав дахь этгээдэд дамжуулахыг хориглоно. Хувийн амьдралтай холбоотой мэдээллийг техникийн үүднээс боломжтой бол авахгүй байна. 1, 3-р зүйлд заасан хувийн холбогдолтой мэдээлэл авах, холбооны мэдээлэл хамгаалах хуулын 9-р зүйлийн §3-д заасан мэдээлэл авсан тохиолдолд үүнийг хэрэглэж болохгүй. Хувийн холбогдолтой мэдээллийг даруй устгана. Мэдээлэл авсан болон устгасан тухай тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэл нь зөвхөн мэдээлэл хамгаалах үүднээс хэрэглэгдэнэ. Энэ тэмдэглэл нь дээрх үүрэгт шаардлагаггүй бол тэмдэглэл үйлдсэн жилийн дараа жилийн дотор устгах ёстой. Хэрэв эрүүгийн хуулийн 1-р зүилийн §1-д заасан иргэний эсрэг мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа, гэрчийн мэдүүлэгээс татгалзсан иргэнд дээрх мэдээллийг дүгнэж болох ба хэрэв энэ арга ажиллагаа нь гэмт хэргийг нотлох баримт болох үед. Хамгийн ихдээд 5 жилийн тэнсэн яллах нөхцөлд хэрэглэнэ.
(8) Мэдээлэл авах, хэрэглэхээс өмнө холбооны мэдээлэл хамгаалагч ба мэдээллийн эрх чөлөөний ажилтанаас холбооны мэдээллийн авах, хэрэглэх концепт батлуулна. Энэхүү концепт нь холбооны засгийн газрын харилцааг хамгаалах үүрэгтэй. Автоматаар дүгнэх ажиллагаанд хэрэглэх журмыг тэмдэглэнэ. Холбооны мэдээлэл хамгаалах ажилтан, мэдээллийн эрх чөлөөний ажилтан дээрх үр дүнг холбооны мэдээлэл хамгаалах хуулийн дагуу шалгаад холбооны засгийн газрын мэдээлэл технологийн зөвлөлд тайлагнах ёстой.
(9) Холбооны алба нь холбооны мэдээлэл хамгаалах ажилтан болон мэдээллийн эрх чөлөөний ажилтанд өмнөх жилийн тайланг жил болгон тухай жилийн 6 сарын 30-ны дотор дараах мэдээллүүдийг танилцуулах үүрэгтэй:
-
5-р зүйлийн 1, 2 номер 1 болон 6-р заалтын номер 1-д заасаны дагуу шилжүүлэн өгсөн мөрдөн байцаах баримтын тоо,
-
3-р зүйлийм 1-д заасан хувийн холбогдолтой мэдээлэл боловсруулсан тоо,
-
4-р зүйлийн 2 ба 3-т заасаны дагуу холбооны алба сэрмжлүүлсэн тоо.
(10) Холбооны алба нь жил болгон 6 сарын 30-ны дотор өмнөх жилийн тайланг холбооны паламентийн дотоод комисст гүйцэтгэсэн ажилаа тайлагнана.
§ 6
Устгах
Холбооны алба үйл ажиллагааны явцад олдсон хувийн холбоотой аливаа бүх мэдээллийг хэрэв энэ нь шүүхийн шалгалтанд хэрэглэгдэхгүй болон өөр шаардлаггүй бол нэн даруй устгах ёстой. Шүүхийн шийдвэрийн дагуу мэдээллийг шалгах шаардлагатай бол, мэдээллийг тухайн хүний зөбшөөрөлгүйгээр зөвхөн энэ зорилгоор хэрэглнэ. Бусад зорилгоор хэрэглэхийг хориглоно.
§ 7
Сэрэмжлүүлэг
(1) §3-н 1-р зүйлийн 2-р заалт номер 14-т заасанчлан холбооны алба нь мэдээллийн техникийн бүтээгдэхүүн, үйлчилгээ дээрх аюулгүйн цоорхой, хортой програмаас хамаарах хүрээ болон олон нийтэд мэдээлэх, аюулгүй ажиллагаа хангах тодорхой бүтээгдэхүүнийг зөвлөх үүрэгтэй. Тухайн үйлдвэрлэгч нь олон нийтэд өөрийн бүтээгдэхүүний сэрэмжлүүлгийг мэдээлэх үүрэгтэй. Хэрэв аюулгүйн цоорхой болон хортой програм олон нийтэд мэдээлэх ёсгүй бол, цааш дамжуулсанаар хууль зөрчих бол, холбооны алба нь гурав дахь этгээдтэй гэрээгээр үүрэг хүлээсэн бол сэрэмжлүүлэх хүрээг тодорхой хувиар тусгай арга хэмжээгээр хумиж болно. Тусгай арга хэмжээ нь аюулын цар хүрээ болон хүлээн авагчийн найдвартай байдлаас хамаарна.
(2) Холбооны алба нь §3-н 1-р зүйлийн 2-р заалт номер 14-т заасан үүрэгээ гүйцэтгэхэд олон нийтээс мэдээллийн техникийн аюулгүйн цоорхой, үйлчилгээ, тухай үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл авж болно. Хэрэв мэдээллийн техникийн аюулыг хамгаалаж байгаа хангалттай үндэслэл байвал аюулгүйн зарим бүтээгдэхүүнийг санал болгосныг хүлээж авж болно. Хэрэв олон нийтэд мэдээлсэн мэдээлэл сүүлд нь буруу болон холбогдоогүй үр дүнд хүргэж байвал үүнийг нэн даруй олон нийтэд мэдээлэх ёстой.
§ 8
Холбооны албны эрх
(1) Холбооны алба нь холбооны засгийн газрын мэдээллийн техникийн хамгийн доод стандартыг тогтооно. Холбооны дотоод явдлын яам нь холбооны засгийн газрын мэдээлэл технологын зөвлөлийн зөвшөөрлөөр 1-р өгүүлбэрт дурьдсаныг шаардлагыг холбооны газар хэлтсүүдэд бүхлээр нь болон хэсэгчлэн мөрдүүлнэ. Хэрэв энэ шаардлага нь тухай холбооны албаны сүлжээ болон түүний хамгаалагдах хэсгүүд, түүний хэрэглэгчийг аюулгүйн шаардлагыг агуулж байвал, энэ шаардлагыг холбооны засгийн газрын мэдээллийн технологын зөвлөлөөр зохицуулагдана. §2-н 3-р заалтын 2-р өгүүлбэрт дурьдсан шүүх болон үндсэн хуулийн байгууллагууд энэ зүйлд заасан шаардлагад өөрийн шаардлагыг нийцүүлнэ.
(2) Холбооны алба нь §3-н 1-р заалтын 2-р өгүүлбэр номер 10-д заасан өөрийн үүргээ биелүүлэхдээ холбооны албадуудын техникийн хэрэгсэл захиалагч болон гүйцэтгэгч нарт
техникийн дагаж мөрдөх журам гаргана. Энэ журам гэрээний болон нууц хамгаалалт заалтыг зөрчихгүй.
(3) §3-н 1-р заалтын номер 11-д заасан мэдээллийн технологийн бүтээгдэхүүнээр хангах заалтын дагуу холбооны алба нь мэдээлэл техникийн бүтээгдэхүүн зохион бүтээж, хэрэглэж, хэрэглээний дагуу тарааж болно. Холбооны алба нь мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг зөвхөн тайлбарлсан онцгой нөхцөлд өөрийн хүрээнд зохион бүтээнэ. Бүтээгдэхүүнд тавих шаардлага дээрх бүтээгдэхүүнд мөн адил мөрдөгдөнө. Хэрэв холбооны алба нь мэдээлэл техникийн бүтээгдэхүүн бэлэн болгосон бол холбооны байгууллагууд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Холбооны мэдээлэл технологийн зөвлөл холбооны байгууллагуудад дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэхийг шаардаж болно. Холбооны байгууллагуудын өөрсдийн бүтээсэн бүтээгдэхүүнийг зөвхөн тухайн байгуулагын нарийн мэргэжлийн онцлогт тохирч байвал хэрэглэхийг зөвшөөрнө. 5, 6-р өгүүлбэрт заасан заалтууд §2-н 3-р заалтын 2-р өгүүлбэрт дурьдсан шүүх болон үндсэн хуулийн байгууллагуудад үйлчлэхгүй.
§ 9
Итгэмжлэл
(1) Холбооны алба нь мэдээлэл технологийн аюулгүй байдлын үндэсний итгэмжлэл олгогч байгууллага мөн.
(2) Тодорхой мэдээлэл техникийн аюулгүйн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллага итгэмжлэл авах өрөгдөлөө холбооны албанд тавина. Энэ өрөгдлийг өгсөн хугацааны дагуу боловсруулна; гэхдээ холбооны алба нь шалгалтын тоо болон цар хүрээнээс шалтгаалж тодорхой хугацаанд шалгалт явуулах боломжгүй болсон юмуу олон нийтийн ашиг сонирхолын шалтгаалж өөрчлөгдөж болно.Өрөгдөл гаргагч нь холбооны албанд итгэмжлэл олгоход хэрэг болох хувь хүний мэдээлэл, систем болон түүний бүрэлдэхүүн хэсгийг шалгах, дүгнэхэд хэрэглэгдэх тоо, бичиг баримт, мэдээ, мэдээллийг өгөх үүрэгтэй.
(3) Дүгнэх болон шалгах ажиллагаа нь холбооны албаны хүлээн зөвшөөрөгдсөн газар гүйцэтгэнэ.
(4) Дараах үндэслэлээр аюулгүйн итгэмжлэл олгоно:
-
Мэдээлэл техникийн систем, бүрэлдэхүүн болон бүтээгдэхүүн, хамгаалтын түвшин нь холбооны албанаас гаргасан шаардлагыг хангаж байвал мөн
-
ХБНГУ-н дотоод аюулгүй байдалд харш бус, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж байгааг холбооны дотоод явдлын яам тогтоож итгэмжлэл олгохийг эсэргүүцэхгүй байгаа нөхцөлд.
(5) Хувь хүнд болон мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад 4-р зүйлд заасан заалт мөн адил үйлчилнэ.
(6) 3-р зүйлд заасан баталгаажуулалтыг дараах үндэслэлээр олгоно:
-
Хувь хүний болон биет зүйл, мэдлэгийн түвшин, найдвартай ажиллагаа нь холбооны албанаас гаргасан шалгалтыг хангаж байвал мөн
-
ХБНГУ-н дотоод аюулгүй байдалд харш бус, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж байгааг холбооны дотоод явдлын яам тогтоож итгэмжлэл олгохийг эсэргүүцэхгүй байгаа нөхцөлд.
Холбооны алба нь 1-р зүйлд заасан заалтуудыг байнга шалгаж, тасралтгүй ажиллагааг хангахад зайлшгүй шаардагдах арга хэмжээг авна.
(7) Хэрэв европийн холбооны бусад ижил төстэй байгууллагаас ижил төстэй аюулгүйн чиглэлээр итгэмжлэл гаргасан нь холбооны албанаас тогтоогдсон бол холбооны алба уг итгэмжлэлийг хүлээн зөвшөөрнө.
§ 10
Хуулийн зөвшөөрөл олгох
(1) Холбооны дотоод явдлын яам нь эдийн засгийн судалгааны байгууллага, холбооны эдийн засаг, технологийн яамнаас сонсгол авсаны дараа хуулийн хүрээнд § 9-д заасны дагуу аюулгүйн итгэмжлэл олгох болон хүлээн зөвшөөрөх арга ажиллагааг батлана.
(2) Энэ хууль болон түүний хүрээнд хүрээнд явуулах шүүн таслах ажиллагаар торгууль, шийтгэл ноогдуулах эрхтэй. Торгуулийн хэмжээ нь тухайн шүүн таслах ажиллагаатай холбоотой зардалаас хамаарна. Холбооны дотоод явдлын яам нь холбооны сангийн яамтай хамтран хуулийн хүрээн дахь торгууль төлөх гэмт хэргийн бүрэлдэхүүн, торгуулийн хэмжээг тогтооно.
§ 11
Үндсэн хуулийн хязгаарлал
Харилцаа холбооны халдашгүй байдал (Үндсэн хуулийн 10-р заалт) § 5-аар хязгаарлагдана.
§ 12
Холбооны засгийн газрын мэдээлэл техникийн зөвлөл
Хэрэв холбооны засгийн газрын мэдээлэл техникийн зөвлөл нь татан буугдвал түүний оронд холбооны засгийн газраас томилсон залгамжлах байгууллага үргэжлүүлэн ажилна. Мэдээлэл техникийн зөвлөлийн санал бүх холбооны сайдуудын адил хүчинтэй. Хэрэв мэдээлэл техникийн зөвлөл залгамжлагчүйгээр татан буугдвал түүний орийг холбооны бүх сайдуудын санал эзлэнэ.
Зүйл 2
Харилцаа холбооны хуулийн өөрчлөлт
2004 оны 6 сарын 22-ны харилцаа холбооны хуулийн §109 зүйл энэ хуулийн 3-р зүйлээр дараах зүйлээр өөрчлөгдөж байна:
-
2-р зүйлийн 2-р заалтанд дараах өгүүлбэр нэмэгдэж байна:
“Холбооны засгийн сүлжээний агентлаг нь холбооны мэдээлэл техникийн аюулгүй байдлын алба, холбооны өгөгдөл хамгаалагч, мэдээллийн эрх чөлөөний ажилтан хамтран харилцаа, мэдээлэл солилцоо, ажиллагааны аюулгүйн каталог гаргана. Энэ каталог нь үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэгч компаниудад дэмжлэг болно. Каталогийг холбооны сүлжээний агентлаг эрхлэн гаргана.”
-
3-р зүйл дараах доор дурьдснаар өөрчлөгдөнө:
а). 4-р өгүүлбэрийн дараа дараах өгүүлбэр орно:
“Холбооны засгийн сүлжээний агентлаг нь тогтмол хугацаанд харилцаа холбооны төхөөрөмжийг 1-р зүйлд хүлээсэн үүргийн дагуу аюулгүйн ажиллагааг шалгана.”
б). Хуучин байсан 6-р өгүүлбэрийг хасагдана.
Зүйл 3
Хууль үйлчлэх хугацаа
Энэ хууль гарсан өдрөөсөө эхлэн дагж мөрдөгдөнө. Үүнтэй уялдан холбооны мэдээлэл техникийн аюулгүй байдлын албаны 1990 оны 12 сарын 17-нд баталсан хууль хүчин төгөлдөр байхаа болино.
Холбооны зөвлөлийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг тооцов.
Энэ хуулийг бэлэн болгож холбооны хуулийн товхимолд оруулав.
Берлин хот, 2009 оны 8 сарын 14
Холбооны ерөнхийлөгч
Хорст Коеллер
Холбооны канцлер
Др. Ангела Меркел
Холбооны дотоод явдлын яамны сайд
Шойбле
Холбооны эдийн засаг, технологийн яамны сайд
Др. Карл-Теодер цу Гуттенберг


