Мэдээллийн системд криптографийн аргуудыг хэрэглэх нь
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 05, Мягмар гариг, 14:05 Бичсэн Одко 2010 оны 1-р сарын 05, Мягмар гариг, 10:53
Мэдээллийн системүүдэд (МС) криптографийн аргуудыг хэрэглэх нь орчин үед нэн чухал шаардлагатай болсон нь дараахи шалтгаантай.
Нэг талаас, комьпютерийн хэрэглээ өсч, түүний дотор төрийн, цэргийн, арилжааны болон хувийн зэрэг гаднын бусад этгээд мэдэх ёсгүй мэдээллүүд Интернетээр их хэмжээгээр цацагдах болсонтой холбоотой.
Нөгөө талаас, шинэ хүчтэй компьютер, сүлжээний болон оюуны тооцооллын технологиуд нэвтэрснээр саяхан болтол найдвартай гэж үзэж байсан криптографийн системүүдийг задлах боломж үүссэнтэй холбоотой.
Мэдээллийг хувиргах замаар хамгаалах асуудлыг криптологи судалдаг. Криптологи нь криптограф ба криптоанализ гэсэн эрс өөр хоёр чиглэлд хуваагддаг.
Криптограф нь мэдээллийг хувиргах математик аргуудыг эрж олох, судладаг салбар юм. Криптоанализ нь мэдээллийн нууц түлхүүрийг мэдэхгүйгээр тайлах боломжийг судалдаг.
Орчин үеийн криптограф нь 4 том чиглэлээр хөгжиж байна:
-
Симметр криптосистем.
-
2 түлхүүртэй криптосистем.
-
Электрон гарын үсгийн систем.
-
Түлхүүрийн удирдлага.
Нууц мэдээллийг холбооны сүлжээгээр (электрон шуудан г.м.) дамжуулах, дамжуулагдсан мэдээллийн үнэн зөвийг тогтоох, мэдээллүүдийг нууцлагдсан хэлбэрээр нь хадгалах асуудлууд нь криптографийн судалгааны үндсэн бодлогууд болж байдаг.


