Криптосиcтемд тавих шаардлага

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

Мэдээлэл нууцлах орчин үеийн криптографийн системүүддэд дараахи үндсэн шаардлагууд тавигдаж байна:

· шифрлэгдсэн мэдээлэл зөвхөн түлхүүртэй байх үед л уншигдах боломжтой байх;

· шифрлэсэн болон түүнд харгалзах задгай мэдээллээр шифрлэлтийн т тодорхойлоход шаардлагатай үйлдлийн тоо боломжит түлхүүрийн тооноос багагүй байх;

үлхүүрийг

· түлхүүрийн бүх боломжийг шавхах замаар мэдээллийг тайлах үйлдлийн тоо тодорхой доод үнэлгээтэй байх бөгөөд орчин үеийн компьютер, сүлжээний тоцооллын хүчин чадлаас давсан байх;

· шифрлэх алгоритмийн мэдлэг нь хамгаалалтын найдвартай байдалд нөлөөлөхгүй байх;

· түлхүүрийн бага зэргийн өөрчлөлт нь шифрлэгдсэн мэдээллийн хэлбэрийг нэг ижил түлхүүр хэрэглээд байхад ч гүнзгий өөрчлөх;

· шифрлэх алгоритмийн бүтцийн элементүүд өөрчлөгддөггүй байх;

· шифрлэх үйл явцад нэмэгдэл байдлаар орох нэгжүүд (бит) нь шифрлэгдсэн текстэн дотор бүрэн найдвартай нууцлагдсан байх;

· шифрлэгдсэн текстийн урт нь анхны тексттэй адил байх;

· шифрлэлтийн үйл явцад дэс дараалан хэрэглэгдэх түлхүүрүүдийн хамаарал нь энгийн, хялбар илэрдэггүй байх;

· боломжит түлхүүрийн аль нь ч мэдээллийн нууцлалыг найдвартай хангадаг байх;

· түлхүүрийн уртын өөрчлөлт шифрлэх алгоритмийн чанарыг муутгахгүй, алгоритм нь программ хангамжийн болон техникийн хувьд хэрэгжих боломжтой байх.

 

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Your Contact Details:
Сэтгэгдэл:
:D:):(:0:shock::confused:8):lol::x:P:oops::cry:
:evil::twisted::roll::wink::!::?::idea::arrow: